МОНЗАМ компанийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгийн шилдэг 10 оюутан тодорлоо.

МОНЗАМ компанийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгийн шилдэг 10 оюутан тодорлоо.
Oct 29
МОНЗАМ компани нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлагч оюутнуудыг сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөрт маркетингийн удирдлага, бизнесийн удирдлага, тээвэр логистик, гадаад худалдаа, олон улсын харилцаа, менежментийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р түвшний оюутан залуус хамрагдлаа.
 
Тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан үе, шатууд:

1. Анкет шалгаруулалт – 2018.09.24 – 2018.10.10 хүртэл нийт 336 оюутан анкет ирүүлснээс шилдэг 34 оюутныг дараагийн шатанд шалгаруулсан.

2. Багаар ажиллах сорилын шат – 2018.10.13-нд шалгарсан оюутнуудыг санамсаргүй байдлаар 5 багт хуваан импорт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бизнесийн жижиг төсөл санаачлах даалгавар өгч, багаар ажиллах, шинийг санаачлах, манлайлах чадвараар өрсөлдүүлсэн.

3. Ярилцлагын шат – Багаар ажиллах сорилын шатны дараа оюутан тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийсэн.

Ийнхүү 3 шатны нийлбэр оноогоор шилдэг 10 оюутныг шалгаруулсан бөгөөд 2018.10.26 өдөр тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд  сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг олгох бөгөөд сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхүйц үйл ажиллагаанд тогтмол хамрагдуулна.

МОНЗАМ компани гадаад худалдааны салбарт өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйлсэд ямагт дэмжлэг үзүүлэн ажиллах болно.