Нүүр
Бидний тухай
Үйлчилгээ
Блог
Холбоо барих
Танилцуулга
EN
Menu
Та 20 тоннын болон 40 тоннын чингэлэг гэж сонссон уу?
Нүүр
Блог
Nov
12
Олон улсын Стандартчиллын байгууллагын зөвлөмжид зааснаар чингэлгийн өндөр, өргөний хэмжээнд нэгэн ижил стандарт буюу 8 фут /2.44 м/, уртын хувьд 40, 30, 20, 10 футийн чингэлэг гэж тогтоосон. Бидний 20 тоннын, 40 тоннын гэж нэрлэж хэвшсэн чингэлгүүд үнэн хэрэгтээ төдий тоннын даацтай бус харин 20 фут /6.1 метр/, 40 фут /12.2 метр/ урттай байдаг ажээ. Тиймээс тухайн чингэлгүүдийн ачааны даацыг 20 тонн, 40 тонн байдаг гэж эндүүрч болохгүй бөгөөд чингэлэг бүр дээр тухайн чингэлгийн даац, цэвэр болон бохир жин, хэмжээс зэрэг мэдээллүүдийг тэмдэглэсэн байдаг. Нарийвчилбал чингэлгийн эргэлтэд хяналт тавих, эзэмшил нотлох, гарал үүсэл тодорхойлох зорилгоор олон улсын чингэлгийн товчооноос (International Container Bureau) боловсруулсан стандартын дагуу бүх төрлийн чингэлэгт дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан тэмдэглэгээ хийдэг ажээ.