Тээврийн бичиг баримт гэж юу вэ?

Тээврийн бичиг баримт гэж юу вэ?
Oct 08
Цаг агаарын ямар ч нөхцөлд өндөр хурд, хямд зардлаар ачаагаа тээвэрлүүлэхийг хүсвэл төмөр замын тээвэр оновчтой сонголт байх болно. Төмөр замын тээврийн бичиг баримтад падаан, замын хүснэгт, орлох падаан, вагоны хуудас болон нөхөн илгээлтийн падаан багтдаг. Төмөр замаар ачаа тээвэрлэхэд тээврийн бичиг баримт бүрдүүлнэ. Ачаа илгээгчээс тээвэрлэлтэд шаардагдах падаан болон хавсралт бичиг баримтыг хүлээн авч вагон хуудас, замын хүснэгтийг үйлдэнэ. Төмөр замаар олон улсын ачаа тээвэрлэлтийн үед тээврийн үндсэн бичиг баримт дараах баримтуудаас бүрдэнэ:
1. Падааны эх хувь  
2. Замын хуудас
3. Орлох падаан
4. Ачаа олгох хуудас
5. Ачаа ирснийг мэдэгдэх хуудас

Тодруулбал:
Падааны эх хувь: Падаанд хүрэх өртөө хүртэл ачаатай хамт тээвэрлэгдэж, 5-р хуудасны хамт бараа хүлээн авагчид очно.

Замын хуудас: Замын хуудас очих өртөө хүртэл дагалдах бөгөөд тээврийн гэрээ байгуулсны дараа илгээгчид олгогдоно.

Орлох хуулбар: Орлох падаан бөгөөд тээврийн гэрээ байгуулсны дараа илгээгчид олгогдоно.

Ачаа олгох хуудас: Ачаатай хамтаар хүрэх өртөөнд очих, таваарын конторт үлдэнэ.

Ачаа ирснийг мэдэгдэх хуудас: Эцсийн очих өртөө хүртэл дагалдаж явах хуудас бөгөөд ачаа хүлээн авагчид падааны хамтаар олгогдоно.

Падааны эх хувийг дэлгэрэнгүй танилцуулбал:
ЭХ ПАДААН /хүлээн авагчид үлдэнэ/
1. Отправитель – Илгээгч
2. Станция отправления – Илгээх өртөө
3. Заявления отправителя – Илгээгчийн мэдэгдэл
4. Получатель – Хүлээн авагч
5. Станция назначения – Хүрэх өртөө
6. Пограничиные станции переходов – Дамжин өнгөрөх хилийн өртөө
7. Вагон
8. Вагон предоставлен – Вагон хүлээлгэн өгөх мэдээ
9. Грузоподъёмность – Даац
10. Оси – Голын тоо
11. Масса тары – Вагоны жин
12. Тип цистерны – Цистерийн төрөл
13. Масса груза – Ачааны жин
14. К-во мест – байрын Наименование груза – Ачааны нэр
15. Род упаковки – Баглаа боодлын төрөл
16. К-во мест – Байрын тоо
17. Масса – Жин
18. Пломбы – Ломбо / знаки-тамга, тэмдэг/
19. Погружено - Ачигдсан
20. Способ определения массы – Ачааны жин тодорхойлох арга
21. Перевозчики – Тээвэрлэгчид, (участи от/до – хэсэг ээс/хүртэл), коды станций- өртөөний код
22. Уплата провозных платежей – Тээврийн төлбөр тооцоо
23. Документы, приложенные отправителем – Илгээгчийн хавсаргасан бичиг баримтууд
24. Информация, не предназначенная для перевозчика, № договора на поставку – Тээвэрлэгчид үл хамаарах мэдээлэл, барааны нийлүүлэлтийн гэрээний №
25. Дата заключения договора перевозки – Тээвэрлэлтийн гэрээ хийсэн огноо
26. Дата прибытия – Ирсэн огноо
27. Отметки для выполнения таможенных и других админстративных формальностей – Гаалийн болон бусад захиргааны албан тушаалтны тэмдэг
28. Отправка № - Илгээлт №
29. Отметки перевокчик – Тэмдэглэл
30. Коммерческий акт – Коммерийн акт
31. Удлинение срока доставки – Хүргэлтийн хугацааг сунгах
32. Отметки о передаче груза – Ачааг шилжүүлэх тухай тэмдэглэл
33. Отметки о проследовании пограничных станций – Хилээр гарах өртөөний тэмдэглэл