Чингэлэг тээвэрлэлтийн үндсийг судлахуй

Чингэлэг тээвэрлэлтийн үндсийг судлахуй
Sep 01

Магадгүй та бүхэн боомтруу зөөвөрлөгдөх том хайрцаг шиг чингэлгүүдийг цөөнгүй харсан байх. Тэдгээр чингэлгүүд цэнхэр, улаан, ногоон гэх мэт олон төрлийн өнгөтэй байх бөгөөд төмөр болон бусад металлуудаар хийгдсэн байдаг. Тухайн чингэлгүүд танд  маш хүнд, ашиглахад төвөгтэй, болхи санагддаг байж мэднэ. Гэхдээ хүний амьдралд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүдийг зөөвөрлөж тээвэрлэх үйл явцыг илүү хялбар болгодог тэдгээр чингэлгүүдийг дутуу үнэлж болохгүй.

Чингэлгийн тээвэрлэлт нь бараа бүтээгдэхүүнийг эмх цэгцтэй, тодорхой дэс дараалалтай тээвэрлэх боломжийг бий болгохоос гадна нэг газраас нөгөө газар хүргэх хамгийн аюулгүй нөхцөлөөр хангаж өгдөг. Бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх илүү хялбар арга замыг та мэдэх үү? Урьд нь ачаа тээвэрлэх үйл явц маш хэцүү байсан бөгөөд гол бэрхшээл нь ачих болон ачаагаа авахад үүсдэг байв. Үүний нэг жишээ нь бөөнөөр нь ачдаг карго юм. Энэ тохиолдолд компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг усан онгоцонд нэг нэгээр нь ачиж мөн нэг нэгээр нь буулгадаг байв.  

Үүнийг сонсоод та ачааг буулгаж, ачихад хэр залхмаар бас цаг үрсэн ажил болдог байсныг төсөөлж байгаа байх. Үүгээр ч зогсохгүй үүнийг хийхэд хүний хүч, хөдөлмөр их шаарддаг байжээ. Харин чингэлэг гарч ирснээр энэ ажлыг маш их хөнгөвчилж, ачаануудыг багцалж нэг болгон чингэлэгт хийж ачдаг болсон. Ийнхүү ачааг нэг газраас нөгөө газарлуу тээвэрлэхэд тийм ч хэцүү биш болсон юм. Газрын болон усан замын тээвэрт чингэлгийг ашиглах боломжтой. Мөн хүмүүс өөрсдийн ачаагаа бүтэн чингэлэгт хийж болох ба үүнийг бүтэн чингэлэг ачаа гэнэ. Өөрсдийн ачаанд тогтсон үнээ төлөх бөгөөд энэ тийм ч чухал биш. Хамгийн чухал нь бараа тань чингэлэгт ачсанаар аюулгүй,  баталгаатай байх болно. Чингэлэг бүр хоорондоо ялгагдах нэртэй байдаг тул “Ижил нэртэй чингэлэг байх вий” гэж санаа зовох хэрэггүй.

Тээвэрлэлтэд зориулагдсан чингэлгийг тээвэрлэлтийн чингэлэг, ISO чингэлэг, ачааны чингэлэг, Conex хайрцаг гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Хэрвээ чингэлгүүд барилгын салбарт эсвэл хадгалалтын зорилгоор ашиглагдах бол ISBU эсвэл Ногоон Куб гэсэн ерөнхий нэршилтэй байдаг.
Далайн тээвэрт чингэлгийг ашиглах бөгөөд усан онгоц бүр ачааг хурдан буулгах мөн ачих кран, өргөгч сэрээтэй байдаг. Ачааны жингээс хамааран усан онгоцнууд олон төрөл байдаг. Том чингэлгүүд ихэнхдээ хол зайд тээвэрлэхэд ашиглагддаг бөгөөд нэг явалтандаа арван мянган чингэлэг ачих чадалтай усан онгоцнууд бий.

Богино эргэлтэд RO-RO ашиглаж болно. Эдгээр чингэлгийн усан онгоц нь ачих болон буулгах явцыг хялбар болгох эрэгт суурилсан налуу системтэй байдаг.
Одоо та бүхэн тээвэрлэлтийн компаниудаас хурдан шуурхай үр өгөөжтэй үйлчилгээг хүлээж болох боллоо. Мөн та ирээдүйд гарах технологийн дэвшлүүд чингэлэг тээвэрлэлтийг илүү хялбар, хурдан болгоно гэдэгт итгэлтэй байж болно.