Далайн тээвэр гэдэг нь ачаа гарах улсын далайн боомтоос хүрэх улсын далайн боомт хүртэл завь, усан онгоцоор тээвэрлэхийг хэлнэ.
Дэлхийн худалдааны бараа эргэлтийн 80 орчим % -нь далайгаар тээвэрлэгддэг ба хамгийн хямд тээвэр гэдгээрээ онцлогтой. Далайд гарцгүй манай орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан усан болон төмөр зам, усан болон авто замын тээвэрлэлтийг хийдэг.
Энэ төрлийн тээвэрт ачааны хэлбэр, хэмжээ, жин, байршил онцгой нөлөөтэй. Эдгээрээс хамаарч ямар усан онгоцоор тээвэрлэх нь хамгийн хямд боломжтой болохыг тодорхойлно. Тээврийн тариф бага, багтаамж ихтэй, тасралтгүй ажиллагаатай, дэлхийн аль ч цэгт ачааг хүргэх зэрэг олон давуу талтай хэдий ч тээвэрлэлтийн хугацаа удаан, ачааны баглаа боодлыг нягт нямбай хийх шаардлага тулгардаг.
Олон улсын далайн тээврийн бичиг баримтууд:
- Захиалгат коносамент: Тээвэрлэгч ачааг илгээгчээс өгөх заамын дагуу тээвэрлэж хүргэж өгөхдөө ийм төрлийн замын хуудас ашигладаг
- Хөлөг онгоцны коносамент: Энэ нь ачааг хөлөг онгоцон дээр ачсанаас хойш хөлөг онгоцон дээр үйлддэг замын хуудас
- Илгээлтэд хүлээн авсан коносамент: Ачааг дараагийн ачилтанд бэлтгэн агуулахад хүлээлгэн өгөх үед үйлддэг замын хуудас
- Ачилтын захиалгат коносамент: Илгээгч ачих барааныхаа зөвхөн зарим хэсгийг нь ачаад, үлдсэн хэсгийг нь эх коносаментын хамт хөлөг онгоцны ахмадад хүлээлгэн өгснийхөө дараа ачих тохиолдолд ашигладаг
- Сэлгэн ачилтын коносамент: Ачаа нь ачих боомтоос хүрэх боомт хүртэл 2 түүнээс дээш шугамыг дамжин тээвэрлэх тохиолдолд хэрэглэнэ.
“Монзам ложистик” ХХК нь далайн тээврийн компаниудтай шууд болон агентийн сүлжээгээр дамжуулан холбогдож тээврийн захиалгыг усан боомтуудын хооронд болон төмөр зам, авто зам, усан зам хосолсон холимог тээвэрлэлтийг тогтмол зохион байгуулж байна.